Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сургалтын тойм
"Эм дом, эрүүл амьдрал" Компанийн "Эрүүл амьдрах ухаан" сургалтын төв болон "Урт наслах арга зам" нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа. "Эрүүл амьдрах ухаан" сургалт семинар нь орчин үеийн хүмүүсийн шаардлага болоод байгаа эрүүл аж төрөх ёс, уламжлал, соёл аргачлалыг системтэй алхам дараатайгаар заан түгээмэлжүүлэхээр монголд анх байгуулагдаж байгаа мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх баг хамт олны бүрдэл болно. "өвчин зовлонгүй урт удаан наслан амьдарна" гэдэг нь нийт хүн төрөлхтний хамтын хүсэл мөрөөдөл гэдэг. Үүнийг биелүүлэн амьдрахад нэг талаасаа анагаахын шинжлэх ухааны тасралтгуй хөгжил шинэчлэл нөгөө талаасаа иргэн хүн өөртөө анхаарал хандуулж эрүүл мэндийн мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж аж амьдралдаа хэвшүүлэх явдал мөнөөс мөн билээ. Энэхүү үйл хэргийг олон түмэнд цогцоор системтэй дөт замаар, хямд төсөр, дөхөм хялбархан хүргэх үүднээс ажиллах явдал бол манай хамт олны зорилго юм. Энэхүү зорилгыг ажил хэрэг болгоход юуны өмнө элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх бие махбодыг чийрэгжүүлэн өвчин гэмийг аяндаа илаарших чадварыг дээшлүүлэх, эмийн бус байгаллаг эмчилгээний арга туршлагыг нэвтрүүлэх зэргээс эхлэх хэрэгтэй байдаг тул манай семинарын анхан шат буюу нэгдугээр курст эмчилгээний дасгал, хөдөлгөөн, хоол эмчилгээ, эрүүл мэндийн суурь мэдлэг болон өвчингүй явах боломж гэсэн дөрвөн агуулгын хичээл семинар явуулах болно.
Мөн байгууллага хамт олноороо эрүүл мэндийн сургалт семинар зохион байгуулахыг хүсвэл бидэнтэй хамтран ажиллах захиалга вгч болно.
Харин 2,3-р шатанд хүрвэл эрүүл аж төрөх чиглэлээр улам нарийсган боловсруулсан хөтөлбөрүүдийг заах юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats