Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зохиогчийн намтар
Зохиогч 1964 онд Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөд хошууны уугуул Бямбын дөрөвдүгээр хүү болон төржээ. 1972 оноос Хөгжилт сумын сургуулиас бичиг номын мөрийг эхлүүлсэн.
Улмаар 1980-оноос Сөнөд баруун хошууны Монгол эмнэлгийг судлах газрын ахмад алдарт эмч Дамиранваанжил багшид шавилж эмч болох анхны алхамыг эхэлсэн.
1982-1985 онд хошууны Эрүүлийг хамгаалах сургуульд Европ анагаах ухааны дунд мэргэжлээр
1985-1990 онд ӨМӨЗ-орны Монгол эмнэлгийн дээд сургуулийг хүний  их эмчээр
1993-1996онд Өвөр Монголын анагаахын дээд сургуулийн уламжлалт анагаах ухааны их эмчээр тус тус төгссөн.
1996 онд голлогч эмч
2002 онд дэд эрхлэгч эмч
2004-2007 Монголын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд  докторын зэрэг хамгаалж, 2008 онд “Ач” анагаах ухааны дээд сургуулиас профессор цол гардсан. Б.Намтай 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын нэртэй сэтгүүлд нийтлүүлж, “Эрүүл амьдарч урт наслахын  бяцхан зөвлөмж”, “Эрүүл амьдрахын гайхамшиг”, “Урт насалж эрүүл амьдрахын увидасын далай” “Урт насалж эрүүл амьдрахын гайхамшиг”, “Өвчингүй явах боломж”, “Анагаах ухааны гайхамшиг”  зэрэг ном туурвиж, 2008 онд “Эмчийн үг” CD-гээ олны хүртээл болгосон.
Одоо “Эрүүл амьрдах ухаан” I, II ботио уншигч түмэндээ өргөн барьж байна


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats