|
Туслах цэс
|
|
|
Намтар
Зохиогчийн намтар 2011/11/03  Зохиогч 1964 онд Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөд хошууны уугуул
Бямбын дөрөвдүгээр хүү болон төржээ. 1972 оноос Хөгжилт сумын сургуулиас
бичиг номын мөрийг эхлүүлсэн. Улмаар 1980-оноос Сөнөд баруун хошууны Монгол эмнэлгийг судлах газрын
ахмад алдарт эмч Дамиранваанжил багшид шавилж эмч болох анхны алхамыг
эхэлсэн. 1982-1985 онд хошууны Эрүүлийг хамгаалах сургуульд Европ анагаах ухааны дунд мэргэжлээр 1985-1990 онд ӨМӨЗ-орны Монгол эмнэлгийн дээд сургуулийг хүний их эмчээр 1993-1996онд Өвөр Монголын анагаахын дээд сургуулийн уламжлалт анагаах ухааны их эмчээр тус тус төгссөн. дэлгэрэнгүй
|
Эрүүл амьдрах
Энэ бичил өгүүллэгт миний олж үзээгүй, сонсоогүй олон номын ухаан
багтааснаас гадна хэл найрлагын талаар ч олзтой бичигджээ. Б.Намтай
хятад, төвд бичигтэй, худам монголыг сайн сурснаа ашиглан дорнын анагаах
ухааны сургамж, сургаалаас олон эх сурвалж ашигласан нь мэдрэгдлээ.
МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Ачтан клиникийн эмнэлгийн захирал Академич анагаахын ШУ-ны доктор профессор Ц.Мухар
>
Он цаг улирч, нар сар урган мандсаар, байгаль дэлхий сэргэн бас гандаж
үргэлжилсээр, хүмүүн хөгширч хойч үе төрж байна. Хөх тэнгэрийн цаг
тоогүй олон ч, хүний нас харин тоотой хэдхэн буюу. Орчлонгийн маргааш
тоо хязгааргүй байдаг ч, оногдож заяасан хүний маргааш харин тоо
хязгаартай юм. Магадгүй маргааш дууслаа хэмээн үүдийг чинь ирээд
тогшихыг хэн болиулж чадах вэ дээ. Хэзээ ч эргэж олдохгүй ганцхан
амьдрах хүний бие гэж юутай хайран, юутай ховорхон завшаан юм бэ?
>
Зовлон гэхлээр хүн бүхэн дальдарч хөндий хол байхыг хичээж зарим нь
сэм сэмхэн зугатаана. Яг үнэнийг хэлбэл зовлон бол жаргалын угтаал,
зориг бол амжилтын эхлэл байдагсан. Зовж үзээгүй хүн жаргалын амтыг
мэдрэхгүй, зовлон туулаагүй жаргал хямд өртгөөр олдсон бараа лугаа нэгэн
адил чанарын хувьд хэврэг байдаг.
>
Хорвоо ертөнцөд хүний төрлийг олж мэндэлсэн бүх хүмүүст өөр өөрийн
гэсэн олон мянган хүсэл санаа байдаг боловч нийт бүгдэд хамаарах нэгэн
хүсэл зорилго гэж байдаг. Тэр нь эрүүл амьдарч урт удаан наслах явдал
юм.
>
Бие махбодыг чийрэгжүүлэхэд бэлтгэх, урт наслах боломжийг бүрдүүлэн
амьдрах арга ухаан нь шинэ зууны бүх хүмүүсийн анхаарлын төвд байгаа
асуудал бөгөөд өвчингүй явна гэдэг нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл юм.
>
Хүн төрөлхтөн өвчингүй эрүүл явах, урт удаан наслахыг эрмэлзсээр ирсэн
билээ. Энэ хүсэл зорилгоо биелүүлэхэд зориулагдсан олон арга барил, соёл
уламжлал байдгийг ерөнхийд нь эрүүл аж төрөх ухаан буюу эрүүл амьдрах
ухаан гэж үзэж болно.
>
|
|
Хүн, хүний бүтэц
Байгаль дэлхий бүхэлдээ матери, ухамсар хоёроос бүтсэн гэж үздэг
болохоор хүний бие ч мөн энэ хоёрын нийлбэр байх учиртай. Энд хүний
бүтцийг анагаахын шинжлэх ухааны үүднээс мөн гүн ухааны үүднээс тус тус
тайлбар хийхийг оролдъё. Орчин үеийн анагаан шинжлэх ухаанд хүний биеийг
эс, эд, эрхтэн системээс бүтсэн гэж үздэг.
>
1.Төв мэдрэлийн тогтолцоо нь
тархи ба нугаснаас тогтоно. Тархины гол үүрэг нь дотор эрхтнүүдийн үйл
ажиллагааг зохицуулах, физиологи ба биохимийн бүх үйл явцыг хянах, бие
махбодыг гадаад орчинд дасан зохицуулах явдал болно.
>
2.Амьсгалын эрхтний тогтолцоо.
Амьсгалаар дамжин хүний бие махбод хүчилтөрөгчийг авч нүүрстөрөгчийг
гаргадаг. Амьсгалсан хий агаар нь уушгийг дүүргэн уушгинаас гарсан
хүчилтөрөгч нь цусанд орж эд эсийг тэжээж нүүрстөрөгчийг шахан гаргаж
байдаг.
>
|
Өвчнөөс сэргийлэх
 Зүрх нь цээжний тэг дунд буюу бага зэрэг зүүн тийш хэлбийн байрласан
атгасан гарын чинээ унжиж ургасан алиман хэлбэртэй байдаг.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн минут, секунд амрах эрхгүйгээр жигд
ажиллаж, цусыг эргэлдүүлэн түүгээр дамжуулан эд эс, бие махбодыг тэтгэн
амьдруулдаг онцгой булчингаас бүтсэн энэхүү эрхтнийг зүрх гэдэг.
>
Энэ өвчнийг ярихад юуны өмнө судасны тухай ойлголттой болох хэрэгтэй
байдаг. Хүний бие дэхь бүхий л судсыг артер (лугших судас) болон вен
(намжуун судас) гэж хоёр их төрөлд ангилдаг бөгөөд лугшуун судасны
даралт ихсэх үйл явцыг “цусны даралт” ихсэх 高 血 压{gao xue ya} өвчин
гэдэг. Энэ бол дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл, хамгийн өргөн цар
хүрээнд оршин тархаж байгаа эрүүл мэндэд хор хохирол ихтэй өвчний нэг
болно.
>
 Зүрхийг бид хаан цул гэж үзсэн болохоор түүнийг тэврэн цээжний
хөндийд байрлаж байдаг уушги нь хатан цул болж таарна. Уушги нь баруун
гурав, зүүн хоёр дэлбээнээс бүтэж, хүний амьсгал болон хүчилтөрөгчийн
солилцоог хангаж, солилцооны явцад үүссэн илүүдэл буюу бохир хий агаар
болох нүүрстөрөгчийн давхар ислийг тасралтгүй ялган гадагшлуулна. Хүнд
гадна амьсгал болон дотоод амьсгал гэж хоёр зүйл байна. Гадна орчинтой
нэвтэрч амьсгалахыг гадна амьсгал гэдэг. Дотоод амьсгал гэдэг нь эд
эсийн түвшинд явагддаг, амьсгалыг хэлнэ.
>
|
|
Мэргэдийн сургаал
МУ-ын эрүүлийг хамгаалах гавьяат зүтгэлтэн Ачтан клиникийн эмнэлгийн захирал Академич анагаахын ШУ-ны доктор профессор Ц.Мухар
Монголын эрүүл мэндийн тогтолцоонд өвчтэй хүнийг эмчлэхийг тэргүүн
ээлжинд тавих болжээ. Харин өвчнөөс сэргийлэх ухааныг хөтөлбөр
боловсруулсан, бодлогын түвшинд шийдвэр гаргаснаар тайтгарч, янз бүрийн
насны, янз бүрийн нийгмийн бүлгийн хүмүүст тус болох бодит ажлыг цаас,
тайлан ном бичгээр нүд хуурдаг арга олжээ.
> МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Улсын клиникийн III эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч, ШУ-ны доктор, профессор Д.Баасанжав
Эрүүл явж урт наслахын хүсэл мөрөөдөл нь хүн төрөлхтний түүхэн
мөрөөдөл бизээ. Орчин үеийн шинжлэх ухаан хүний амьдрах хугацааны дээд
боломжийг 140 нас хүрнэ гэж үздэг.
> АУ-ны хүрээлэнгийн захирал, Академич Доктор, Профессор Н.Баасанжав
Хүн ер нь эгэл жирийн байж л хүмүүстэй харьцах нь хамгаас чухал.
Албархсан, ихэрхсэн хүн болгон хол явдаггүй. Бас уужим сэтгэлтэй,
сэтгэлгээний багтаамж баянтай, үйл ажиллагааны хүрээ нь тэлэх тусам тэр
хөгжинө.
>
|
Цай
Дэлхийн бөмбөрцөг дээр цайны төрлийн ургамал үүсээд хэдэн арван мянган
жилийн түүхтэй болж байгаа. Хүн төрөлхтөн цайг амьдралдаа хэрэглэсэн нь
4-5 мянган жилийн өмнөх хэрэг юм. Балар эртний үед цайны соёл нь зөвхөн
аман хэлбэрээр үе дамжин уламжлагддаг байсан.
>
Цайны судар гэх ном бичигдсэнээс хойш яг албан ёсоор Тү/荼/ үсгийн нэг
зураасыг хасч цай/茶/гэж нэрлэх болсон. Цай үсгийг хэрэглэж заншсан нь
одоогоос 1200 гаруй жилийн түүхтэй.
>
БНХАУ-ын баруун өмнө хэсэгт цайны мужийн тухай тэмдэглэл үлдсэн байдаг.
Тан улсын Лү Юүй 陆 羽 “Цайны судар” номондоо /цайны мод нь нэг тохой,
хоёр тохой бүр арван хэдэн тохой хүртэл том байдаг бөгөөд Ба Шан Жа
Чуанд хоёр хүн тэвэрч дийлэхгүй том мод байж тайрж унагаагаад түүдэг
байсан/ Сүн улсын, Тай Пин Шин Гү Ли онуудад зохиогдсон.
>
|
|
Анагаах ухаан
Олон мянган жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухаан бол өвөг
Mонголчуудаас уламжлан хөгжиж ирсэн өвөр, ар Mонгол болон Oйрад
Mонголчуудын түгээмэл хэрэглэдэг анагаах ухаан болно. Монголын уламжлалт
анагаах ухааны үүсэл хөгжлийн түүхийг яривал нэг номонд багтаан эс
чадах тул дараах байдлаар товчхон ойлголт өгье.
>
Дэлхийн гурван том анагаах ухааны нэг (Европ, Хятад Энэтхэг) гэж
яригдах болсон, Хятад анагаах ухааны үүсэл хөгжлийн тухай түүхэн
материалаас үзэхэд балар эртний хүрэл чулуун зэвсгийн үед Хятад эмч
нарын хэрэглэж байсан ясан зүү, хүрэл зүү, хатгуур олдсоноос гадна
эртний Хятад анагаах ухааны эх сурвалж болсон Хятад эмнэлгийн хэд хэдэн
чухал судар байдаг билээ.
>
Хятад анагаах ухаанаар өвчин эмчлэх нь бүхэл цогцоос эхэлдэг. Энэ
тэргүүнд хүний биеийн дотор эрхтэн болон биеийн бүрэлдэхүүн мөч эрхтний
салшгүй холбоог мэдрэхийн зэрэгцээ байгаль орчны өөрчлөлт нь хүний бие
организм болон өвчлөхөд маш их нөлөөлдөг хэмээн үздэг.
>
|
Урт наслалттай газрууд
Дэлхийн урт наслалттай таван газар
элхийд урт наслалттай орон олон байдаг боловч бүх талаараа шалгаран
тэргүүний эгнээнд бичигддэг таван газар орон бол Японы Окинава арал,
Италийн Камубэтвил тосгон (амтат зөгийн тосгон), Грекийн Шими арал,
Пакистаны Ханша тосгон, Хятадын Бама уулын тосгоныг нэрлэх ёстой юм.
>  Дэлхийд хүн амын өндөр наслалтаараа эхний байранд бичигдэж байдаг
газар бол Ази тивийн зүүн хэсэгт орших Япон улс юм. 1,2 дуншуур хүн
амтай, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүн эгнээнд орж, соёл
шинжлэх ухааны өндөр хөгжилтэй, аж үйлдвэр хөгжсөн улс болно. 2003 онд
дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд хамгийн өндөр
наслалттай улс буюу хүн амын дундаж наслалт 81,9 хүрсэн гэдэг. >
 Юутай ч гэсэн дэлхийн урт насалдаг таван газар орны нэг энд байдаг
билээ. Тэр тусмаа Грекийн Ши ми арал дээр амьдардаг хүмүүс нь
хөгширдөггүй мөртлөө хөгширсөн ч үс гэзэг үл цайран, царай зүс нь
гялалзан, цог золбоо эрч хүч төгөлдөр байдаг гэсэн яриаг та сонссон
байхаа.
>
|
|
|
|
|